| Гайхахад ганц хором хэрэгтэй Гайхуулахыг бүтээхэд мянган жил хэрэгтэй. | Хорвоо дээр хамгийн их юм юу вэ? Орон зай Хамгийн хурдан юм юу вэ? Цаг хугацаа. | УЙЛАХ хэрэггүй, ИНЭЭХ хэрэггүй, ҮЗЭН ядах хэрэггүй, гагцхүү ОЙЛГОХ хэрэгтэй. | Сэтгэл доторхи тунадаснаасаа салахыг хүсч байна уу? Тэгвэл бүү буцалга. | Төгс төгөлдөр юм байхгүй гэж өөрийгөө бүү хаацайл. |хэлд орход хүнд хоёр жил хэрэгтэй Амаа хамхиж сурхад жаран жил хэрэгтэй. | Хөрөнгө баялгаас ямагт цатгалан сэтгэлгээ төрдөг Цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг. | Сүүлд нь хааж дийлэхгүй хаалгаа хэзээ ч бүү онгойлго |
Бяцхан атаархал

Юутай байцгаана блогчидоо энэ сүүлийн үеийн блогууд үнэн тассс болжээ...Өнгө өнгөөр солонгорох нь солонгороо л зарим нь энд тэндээ түс тас хийлгээ л  юм хөгжинө гэдэг ч сайхан юм даа. Өөрийхийгөө харсан арай л хоцрогдоо юу даа ядхад нь энэ имээм мимээмнийх нь дуу муу нь явхаа байцын байшд... тухайн үедээ ганганд тооцогддог байсан цаг нь алга болцон байхын хулгайд алдчина гэж байхгүй байлтай, хулгайгаар авсан болхоор цаад сайт нь буцаагаад авчидын байхдаа ямартаа ч хөөрхий минь сүүлийн үеийн блогуудын хажууд  мөр зэрэгцхээсээ өнгөрсөндөгөө...Аливаа юманд үргэлж шинэчлэл хийж байхгүй бол ийгээ л хоцроо л үлдхийм даа.         

Яая дөөөөөө

Уйтгартаймаа... ажилдаа очино олон төрлийн хүмүүстэй янз бүрийн царай гаргаж янз янз болно...гэртээ ирээд аятайхан кино харах гэхээр өндөр нам хоёр нөхөр нэг нэгнээ гүтгэсэн доромжилсон тухай гайхуулна... арга ядаад интэрнэт дэх гэртээ иртэл бас л өнөөх сонгууль бөөн улс төр...гадуур алхана, эдийн засгийн хямралд сэтгэл санаагаа тушаацан хүмүүс ийш тийш гэлдэрнэ... орондоо орно, элдвийн хар сүүдэр нүүр нүдгүй эргэлдээд хар дараад хөлс баасандаа хутгалдах юм болно...хөдөө явдым билүү...

Сайн уу

Эрхэм найзуудын энэ өдрийн амгаланг эрэе. Блогтоо оролгүй бараг л 4 сарын нүүрийг үзэж байх шиг байна. Энэ хугацаанд их олон шинэ содон блогууд ихээр нэмэгдэж банжиг маань улам л өнөр өтгөн болжээ. Блог хөтлөөд жил гаруй хугацаа өнгөрч 101 дэх бичлэгээ бичиж байна. Зарим блогууд маань 1000 хол давсан бичлэгтэй баялаг сайхан болсон байхад миний хувьд ичмээр л юм. Гэхдээ надад сайхан байна магадгүй та нөхөд улам их эрч хүч, олон сайхан залуусыг эгнээндээ элсүүлсэн гэдэгт мөхөс миний бие итгэлтэй байгаагаа дурдах нь зүйтэй болуу. Банжиг андууддаа амалсан зарим нэг ажилаа түрхэн зуур хойш тавьсандаа уучлал эрхийн ялдамд та нөхдийхөө гал халуун сэтгэлийн хариуг тун удахгүй барих болно гэдгээ амлаж байна. Эцэст нь бүх залуустаа өөртөө хүсдэг бүх сайн сайхан бүхнийг хүсэе.

Шинэ оны мэнд хүргэе банжигчдаа

Нийт блог бичигч, уншигч залуус та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Энэ өдөр та бүхэн инээд хөөр баяр баясалтай, хайртай хүмүүстэйгээ баярын ширээнээ аз жаргалаар дүүрэн бялхана гэдэгт найдаж байна. Ирэх ондоо амжилт бүтээл, амьдрал үйлсд тань хамгийн гэрэл гэгээлэг бүхнийг хүсэе. Бид энэ Монголын ирээдүй шүү залуусаа сайхан баярлаарай...

 

Зиа Зиа

ХҮн бүр л шинэ жилийхээ тухай бичиж ярилцаж сайхан байснаа дурсацгааж байна. Тэгэх тусам нь бидний сэтгэл тэнийж байгааг нуух юун. Ямартаач хүмүүст хүрсэн шинэ жилийг зохион байгуулалцсандаа баяртай байгаа ба тэр өдөр үнэхээр тасархайййй байсныг онцлоё. Ийш тийшээ санаа тавьж гүйсээр олон сайхан блогчин банжигчин залуустайгаа тухтай танилцаж чадаагүйдээ сэтгэл жоохон дундуур байгаагаа нуух хэрэггүй бизээ. Зиак эцэст нь гэж хэлхэд үнэхээр сайхан нэг үдшийг олон сайхан залуусын дунд өнгрөөсөндөө баяртай байна Та бүгдэд бүгдэд чинь сайн сайхан хамгийн гэгээлэг бүхнийг хүсэн ерөөе....

Бодитой зүйл хийцгээе "Уриалга"
Бидний зарим нь огт анзаараагүй эсвэл анзаардаг ч тэр болгон хийж чаддагүй зүйл бидний эргэн тойронд байгааг бид төдийлэн мэдэрч чаддагүй юм болуу??? Аливаа улс орны хөгжил дэвшилд хойч ирээдүй шууд хамааралтай гэдгийг захын хүн л хэлэх байх гэтэл тэр бидний ирээдүй хойч үе маань хаана хэрхэн яаж амь зуулгаа залгуулж байгааг тэр болгон хүмүүс мэдэрдгүй байж болох юм мэдээж бүгд биш ч гэлээ Монголын тэнэмэл хүүхдийн тоо баггүй хувийг эзлэх байх. Гудамж талбайд гуйлга гуйн зогсох хүүхдүүдтэй бид цөөнгүй л таардаг гэвч тэдэнд бид  тэр болгон туслаж чаддаг билүү??? Бид нийгмийн эмх замбраагүй байдлыг цөөнгүй л ярьж бичдэг бичлэгээрээ бид энэ улс орноо томоохон улс орны дайтай болгодог билээ. Энэ бичлэгээрээ би тэнэмэл хүүхдийн талаар бичих гэсэнгүй харин гудамжинд амьдрах итгэлээ, өнөөгийн энэ нийгмээ, томчуудыг үзэн ядан өсөж буй тэр балчирхан хүүхдүүдийн төлөө
"Бодитой зүйл хийцгээе "Уриалга"" цааш унших »
Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг
Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг...гэж...айхтар онож хэлсэн байгаа биз. Хүн ямар ч хүсэл мөрөөдөлгүй бол амьдрал ямар ч утгагүй болох байх. Аливаа зүйл өрсөлдөөн тэмцэл дунд утга учиртай байдаг гэж би боддын. Миний бодол хүн болгоныхтой адил байх албагүй, хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг дээ тиймээс таньд таалагдахгүй зарим нэгэн зүйл байвал уучилж өршөөгөөрэй. Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн амьдрал өөд тэмүүлэхдээ бид жаргалтай. Магадгүй хаа нэгтээ хэн нэгэн намайг хүлээн зогсож байгаа ч юм билүү.
"Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг" цааш унших »
Гүүр...

Ангалын эрмэг дээр нэгэн залуу зогсоно. Тэрээр ангалын нөгөө эрэг хүртэл үсрэхээр зогсож буй нь энэ. Хэрэв залуу цаад эрэг дээр нь гарч чадвал түүнийг гэрэл гэгээ цацарсан сайхан амьдрал хүлээж байгаа.
Харин харайж чадахгүй бол гүн гүнзгий ангал руу унах бөгөөд тэндээсэ эргэж гарч ирнэ гэдэг бараг л бүтэшгүй зүйл. Гэвч залууд ямар ч сонголт байхгүй мөн ухрах зам ч үлдээгүй... Түүнд харайх л ганц зам байгаа залуу зоригтой, хүчтэй, бардам хэмээн өөрийгөө зоригжуулан харайх л болно гэвч чадна гэдэгтээ тийм ч итгэлтэй бус... гэхдээ тэр залуу харайх л болно бүх хүчээ дайчлан харайх л болно харин тэр чадах болуу..."Ангалыг холбосон гүүр барих байснаа хэтэрхий хожимдож ойлгосон нь түүний мунхаг гэлтэй..."

Нийтийн дуунуудаа гэж...
Дээхэн үед нийтийн зохиолын дуу Адарсүрэн, Батсүх, Чулуунхүү гэх мэт хэсэг нөхөд нэг хэсэг аягүү сүрхий гарч ирж байгаад ардчилал ид өрнөж нийгэм хэцүүхэн байдалд орход тэд ч бас ганзага нтр хөөсөн үү яасан чимээ аниргүй болцгоосон. Гэвч саянаас Жавхлан, Баясгалан тэргүүтэй нийтийн дуу болоод дуучид борооны дараах мөөг шиг л элбэгшсэн. Эхний бөгөөд анхных нь амттай байдгын адилаар анхдагчид нь болох Жавхлан, Баясгалан, Батэрдэнэ, Оюумаа гэх мэт хэсэг нөхдүүд овоо аятайхан гарч ирж сонсогч олонд уран бүтээлүүд нь хүрч эхлээд удаагүй байтал нь араас нь дүү нар нь ч юундаа дутхав гэгчээр дуулаачийн ангийхан болгон чанартай чанаргүй баахан л дуу болоод дуучид ар араасаа гарч ирээд нийтийн дуучдын карээр хүндхэн байдалд орсон. Үгүй энэ нийтийн дуу ямар байдаг болхоороо дуртай нь дуулаад байдым бол гэсэн сониуч зангаар сайтар сонсон анзааруул ерөөсөө л бүгдээрээ л утга, зохиол, ая нь ижилхэн золигнууд байна шд ээждээ, аавдаа, ахдаа,
"Нийтийн дуунуудаа гэж..." цааш унших »
(Нийт: 100)

...

Create your own banner at mybannermaker.com!
Powered by BBlog